2012/12/12

Хос нүхний туршилт (4р хэсэг)

Өмнөх – Хос нүхний туршилт (3р хэсэг)

– Яагаад хоорондоо ямар ч хамааралгүй электроны ширхэгүүд, тахийн судал болж дэлгэцэн дээр байрлаад байна вэ?
Энэ бол үнэхээр гайхмаар асуудал юм.

Яагаад гайхмаар юм бэ гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая.

Юуны өмнө, тэр тахийн судал хэний нөлөөгөөр үүсэж байгааг сонжиж үзэх хэрэгтэй.

– Хэрвээ ганц нүхтэй хаалт руу буудвал тахийн судал үүсэх үү?

Буудаад үзтэл тахийн судал үүссэнгүй. Эндээс тахийн судал үүсэхийн тулд 2 нүхтэй хаалт зайлшгүй хэрэгтэй болох нь тодорхой болов.

– Тэр хоёр нүхний хоорондын зайг өөрчилбөл, тахийн судалд нөлөөлөх үү?

Өөрчлөөд үзтэл, тэрийг дагаад тахийн судалны давтамж бас өөрчлөгдөж байна. Эндээс электрон хаана буух вэ гэсэн тэр магадлалын тархалт гээч нь, хоёр нүхний хоорондын зайнаас шууд хамааралтай болов (Тэгээд тэр зай нь 0 болох үед, тахийн судал алга болно).

Ямар ч байсан, электрон дэлгэцэн дээр буух магадлалын тархалт гээч нь, хаалтны хоёр нүхээр тодорхойлогддог бололтой юм.

Гэвч, өмнөх туршилт В–ээс нэг зүйлийг санах хэрэгтэй. Ганц электрон дэлгэц хүртэл явахдаа, хоёрны нүхний зөвхөн нэгээр нь л нэвтэрч өнгөрдөг шүү дээ.

Жишээ нь, сая буудсан электрон, тохиолдлоор А нүхээр нэвтэрч гарчээ гэж бодъё. Энэ үед тэр электроноос харахад, нөгөө В нүхний орон зай огтоос падгүй байх учиртай. Нэгэнтээ л хоёр хуваагдаад зэрэг гарсан ч юм уу, эсвэл эхлээд В нүх дээр очиж үзчээд, болиод А нүхээр гарсан биш л юм бол. Санамсаргүй А нүхээр гарах нь, зөвхөн А нүхтэй хаалтны тэр нүхээр гарч байгаатай ямар ч ялгаагүй баймаар. Тийм байтал, түүний хаана буух вэ гэдэг нь яагаад 2 нүхний хоюулангаас нь хамаараад байна вэ???

Электрон бол ДОЛГИОН, эсвэл БӨӨМ гэхээсээ илүү, хоёр нүхний зөвхөн нэгээр нь нэвтэрдэг гэсэн тэр факт л хамгийн том зөрчил үүсгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, электроныг ДОЛГИОН ч гэж үзсэн, БӨӨМ ч гэж үзсэн, дээрх зөрчилийг тайлбарлах боломжгүй ээ гэсэн үг.

Дашрамд хэлэхэд, энэ бол зөвхөн электрон дээр биелдэг тусгай үзэгдэл биш. Гэрэл, протон бол мэдээж хэрэг, тэр ч бүү хэл fullerene гэдэг "60 нүүрстөрөгчийн атомоос тогтсон" аварга том молекулан бөмбөгөөр туршиж үзсэн ч ижил үр дүн гардаг байна.

Тэгэхээр Хос нүхний туршилт нь
– Электрон гэж юу вэ?
гэдгээр зогсохгүй
– Ерөөсөө биет гэж юу юм бэ?
гэсэн шокны асуултыг бидэнд тавьж байгаа юм.

Тэгвэл, туршилт С–г хэрхэн тайлбарлавал зохих вэ?

Үргэлжлэл – Хос нүхний туршилт (5р хэсэг)

1 comment:

Anonymous said...

Надад наад туршилтийн чинь учрийг тайлах нэг санаа байна. Уг нь их амархан тайлчих юм шиг санагдаад байна. Математик загвар хийж л батлах юм даа.

Post a Comment